Сайн байна уу. Таны интернэтээс хүссэн файлыг чадахаараа олж өгье.

Thursday, April 16, 2009

Инээмсгэлэл


Энэ нь үнэ төлбөргүй атлаа ихийг бүтээдэг. Тэр авч байгааг нь баяжуулдаг хирнээ өгч байгааг нь үгүйрэлдэггүй. Тэрээр хурамхан зуур болоод өнгөрөх боловч заримдаа насан туршдаа мартагддаггүй. Тэрээр орон гэрт аз жаргал авчирч, ажил хэрэгт тус дөхөм болж, үерхэл нөхөрлөлийг бэхжүүлж байдаг.Тэрээр ядрахад амралт, гунихад гэрэл гэгээ, зовоход эм. Тэрээр худалдахгүй, тэрээр зээлдэхгүй, тэрээр хулгайлагдахгүй. Учир нь үүнийг өгөөмөр сэтгэлээсээ өгөхөд л сайхан. Инээмсэглэл гэдэг ийм л хэрэгтэй зүйл байтал манайхан бүгд л ихэмсэг занг ярвайлтаар илэрхийлэх гээд нүүрэндээ бөөн зовлон аваачаад тохчихдог нь сонин юмшүү. Өглөө болгонийг инээмсэглэлээр угтаад үз, өөрийгөө хүчлээд ч хамаагүй энэ бүхний чин төлөө сэтгэл тань ч уужирах болно. Та гудамжинд гарахдаа толгойгоо дээш өргөөдцээж дүүрэн амьсгалаад үз. найз нөхөр ажил алба , аливаа нэг хаалгаар орохдоо нүүрэндээ игээмсэглэл зүүгээд ороорой. Зүгээр ч нэг хиймэл инээмсэглэл биш та чадвал чин сэтгэлээсээ инээхийг оролдоод үзээрээ. Үүний чин төлөө хүн болгон танируу инээмсэглэхийг мэдрэх болно. Толгойгоо өргөж эрүгээ эгцэлж сэргэлэн цовоо байхыг хичээцгээ.

No comments:

Post a Comment