Сайн байна уу. Таны интернэтээс хүссэн файлыг чадахаараа олж өгье.

Thursday, April 23, 2009

Бүтээгдэхүүний Е тэмдэг юу өгүүлэх вэ!


Хэрвээ таны худалдан авах гэж буй хүнсний бүтээгдэхүүнд “Е” 102 тэмдэгт байвал бүү ав гэж зөвлөе. Ийм кодтой бүтээгдэхүүн хэдий сайхан амттай ч эрүүл мэндэд хортой болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгуллага тогтоожээ. ОХУ, АНУ-д ийм кодтой бүтээгдэхүүнийг худалдахыг хатуу хориглодог аж. “Е” тэмдэгт нь дотроо 6 төрөл байдаг. Хүнсний бүтээгдэхүүнд химийн бодис их хэмжээгээр хэрэглэх болсноос хүний биед аажмаар хортой нөлөө үзүүлдэг тул ийнхүү ангилсан гэнэ.
Эрүүл мэндэд хоргүй
“Е” 100, 101, 103, 104, 105, 111, 121, 126, 161, 162, 200, 201, 261, 262, 290, 301, 308, 309, 332, 333, 400-406, 420, 421, 130, 132, 163, 170, 202, 203, 263, 270, 303, 304, 322, 325, 334, 335, 408, 410, 422, 440, 140, 152, 160, 174, 180, 181, 237, 238, 260, 280, 281, 282, 305, 306, 307, 326, 327, 331, 336, 337, 382, 411, 413, 414, 471-475, 480
Сэжиг бүхий орц
“Е” 125, 141, 150, 153, 171, 172, 175, 240, 241, 477
Эрүүл мэндэд хортой нь нотлогдсон орц
“Е” 102, 110, 120, 122, 123 /АНУ болон ОХУ-д хориглосон/
Эд эрхтэнийг гэмтээгч орц
Хоол боловсруулах эрхтэнийг хамгийн ихээр гэмтээдэг болох нь судалгааны явцад баталгаажсан бүтээгдэхүүнд “Е” 338, 339, 340, 341, 450, 451, 453, 455, 466, 407 гэсэн тэмдэгт ордог. Ийм тэмдэгт гол төлөв мөхөөлдсөнд байх магадлалтай тул хүүхдээ эрхлүүлж мөхөөлдөс авах гэж байгаа бол тэмдэгтийг нь сайтар нягтал. Харин нарийн, бүдүүн гэдэс гэмтээгч нь “Е” 220, 221, 222, 223, 224 гэсэн тэмдэгттэй бүтээгдэхүүнүүд байдаг.
Арьсны өвчлөл үүсгэгч нь

“Е” 230, 231, 232, 233 гэсэн кодтой бүтээгдэхүүнүүд• Судасны өвчлөл үүсгэгч“Е” 250, 251, 252 кодтой утсан маханд• Холестерол үүсгэгч нь“Е” 320, 321 кодтой бүтээгдэхүүнд• Мэдрэлд нөлөөлөгч нь“Е” 311, 312 гэсэн кодтой бүтээгдэхүүнд агуулагддаг байна.
Хавдар үүсгэгч
Та лаазалсан мах авахдаа чанарын тэмдэгт дээр “Е” 330 тоо байвал бүү ав. Элэг, ходоодны хорт хавдрыг үүсгэх аюултай бодис нуугдаж байгааг анхааруулъя. Мөн бяслагт ч энэ бодис агуулагддаг. Заримдаа энэ бодис “SCHWEPPES” нэртэй ундаанд шингэн хэлбэрээр ч орсон байдаг аж.
Хамгийн хүчтэй орц
Янз бүрийн хэлбэртэй резинэн чихэрт хүүхдүүд байтугай томчууд ч нүдээ ухаад өгөхөөс буцдаггүй. Гэтэл нүд хужирласан эдгээр элдэв хэлбэртэй амттангуудад хавдар үүсгэх бодис хамгийн их хэмжээгээр агуулагддаг байна. Тухайлбал Mamba, Treets, Smarties, Haribo, Schokolinzen Zotoo зэрэг бүтээгдэхүүнийг сайтар шалга. Бас Iglo нэртэй загасны махан бэлэн хоолонд ч орсон байдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна.

No comments:

Post a Comment