Сайн байна уу. Таны интернэтээс хүссэн файлыг чадахаараа олж өгье.

Wednesday, April 29, 2009

Галзуу хурд 4 (Xvid) 700Mb


Ашиг орлогоороо тэргүүлж байгаа 10-н кинонд одоо болтол байгаа кино. График, уран сэтгэмжийг гайхалтай хослуулж чадсан байна.
Үзэхийг хүсвэл программ хангамж дотор байгаа eMule программыг суулгаад дараа нь доорх линк дээр дараад татаарай.

Microsoft Office 2007 Service Pack 253 Mb


Microsoft Office 2007 программын сүүлийн хувьлбарыг шууд татахаар оруулалаа.

Tuesday, April 28, 2009

Metallica & others - Guitar Hero (OST) (2009) 355 mb


Металлика хамтлаг бол рок хөгжмийн салшгүй нэг хэсэг билээ. Манай нэг найз Металликаг их сонсох дуртай. Ингээд найздаа болон бүх рок сонирхогч, блог хэсэгчиддээ Гитарын баатар Металлика болон бусад + киноны дууг хүргэж байна.
төрөл: Thrash Metal / Hard Rock / Soundtrack
чанар: 192 кбит/С

Windows 7 Ultimate Build 7100 Public RC x86


Зиак. 7 цонх үйлдлийн системийн сүүлд гарсан хувьлбарыг торрент дээр татахаар орууллаа. 04-21-д гарсан юм байна.
өө бас солонгос сайтнаас татахаар оруулчихая, 3 хуваасан юм байна.
Windows 7 Ultimate 7100(7115) RC 32bit.part3.rar 178.41MB http://www.filenavi.com/direct/4fe19295ebe03665767120d46c47913a
Windows 7 Ultimate 7100(7115) RC 32bit.part2.rar 1.00GB http://www.filenavi.com/direct/0d5831de9e8f83a70107304b70a515d9
Windows 7 Ultimate 7100(7115) RC 32bit.part1.rar 1.00GB http://www.filenavi.com/direct/34126e0c035a7182eb1ded008200c131

Monday, April 27, 2009

Оскарын шагналт киноны дуунууд 1990-2007

Дууны нэрс
OSCAR1990 - Sooner Or Later - Dick Tracy - Madonna
OSCAR1991 - Beauty and the Beast - Beauty and the Beast - Luther Vandross & Celion Dion
OSCAR1992 - A Whole New World - Aladdin - Peabo Bryson & Regina Belle
OSCAR1993 - Streets of Philadelphia - Philadelphia - Bruce Springsteen
OSCAR1994 - Can You Feel the Love Tonight - The Lion King - Elton John
OSCAR1995 - Colors of the Wind - Pocahontas - Vanessa Williams
OSCAR1996 - You Must Love Me - Evita - Madonna
OSCAR1997 - My Heart Will Go On - Titanic - Celion Dion
OSCAR1998 - When You Believe - Prince of Egypt - Mariah Carey & Whitney Houston
OSCAR1999 - You'll Be In My Heart - Tarzan - Phil Collins
OSCAR2000 - Things Have Changed - Wonder Boys - Bob Dylan
OSCAR2001 - If I Didn't Have You - Monsters Inc - Randy Newman
OSCAR2002 - Lose Yourself - 8 Mile - Eminem
OSCAR2003 - Into The West - The Lord of the Rings - Annie Lennox
OSCAR2004 - Al Otro Lado Del Rio - The Motorcycle Diaries - Jorge Drexler
OSCAR2005 - It's Hard Out Here For A Pimp - Hustle & Flow - Juicy J & DJ Paul
OSCAR2006 - I Need To Wake Up - An Inconvenient Truth - Melissa Etheridge
OSCAR2007 - Falling Slowly - Once - Glen Hansard & Marketa Irglova

Thursday, April 23, 2009

Р.Чойном - Жаргал зовлон

Р.Чойном - Жаргал зовлон шүлгийг орууллаа. Уншаад нэг үзээрэй. Эрэгцүүлж нэг бодоорой




Хатмал цөлд явхад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай

Ингэхэд ер нь жаргал гэж
Илэхийлж юуг хэлдэг юм болоо
Хүндэт тэр жаргал тэгээд
Хүн бүхэнд адилхан уу

Үгүй ээ, үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд/Үндсэнд/ тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдгүй
Ургамалд дуу байдгүй
Учир нь гэвэл
Хэтэрхий баян байгал
Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
Хэнд юу сайхан бэ гэдгийг
Хэлж тогтоож болдгүй гэнэ...


Амтатны сайхныг идэж
Өнгөтний сайхныг өмсөж
Аливаад дутах зовлонгүй
Амар жимэр суухыг
Зарим хүн жаргал гэнэ
Залхаж хагас нь зовлон гэнэ
Гэтэл бусдаас харамлах өмчгүй
Будаж гоодох гоёлгүй
Буруудсан ч зөвдсөн ч
Хувьдаа буйдхан тэнэж явхыг
Эр хүний жаргал гэнэ
Энэ насны зовлон ч гэнэ
Сайн хүлэг унаад
Сайхан эмээл тохоод
Хүүхний сайхантай ханилаад
Хүнд гайхуулж явхыг
Хамгийн дээд жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Гэтэл хүн тоохгүй унаатай
Хүүхэд ч тоохгүй эмээлтэй
Амьтан тоохгүй эхнэртэй
Амиан борлуулж суухыг
Алд биений жаргал
Арчаа байхгүй зовлон ч гэнэ
Төрийн тушаалд дэвшиж
Төмөр царай царайлж
Эгэл олныг айлгаж
Эрх ямбатай явхыг
Дурлаж зарим нь жаргал гэнэ
Дургүйцэж зарим нь зовлон гэнэ

Гэтэл
Халагдхаасаа өөр сэтэргүй
Хавийхныгаа айлгах сэнтэггүй
Хар гэртээ хаан
Бор гэртээ богд байхыг
Хал балгүй жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ

Намба ухаан төгс
Нас тогтсон авгайтай
Энхрийлэл халамж хоёрт нь
Эрхлэн хөлчүүрч хэвтхийг
Зарим хүн ухаалаг жаргал гэнэ
Зарим хүн уйтгаж зовлон ч гэнэ

Гэтэл
Амьдрал мэдэхгүй багчуудыг
Амаргаа болгож аваад
Ноолуулж эрхлүүлэх ялдамд
Номорхож томорхож суухыг
Энэ биений жаргал гэнэ
Эр хүний зовлон ч гэнэ

Ай, Элдэв жаргал хэмжээтэй
Эцэст нь төлөх үнэтэй
Эрдэм сурах сансандаа хүрэх хоёр л
Энэ насны жаргал гэлтэй

Айдаа, Хожмын үр сад минь дээ
Хорин зууны бичиг судлахдаа
Зовлон гэж юу байдгийм болоо гэж
Зон олноосоо сураглаж явах болтугай

Энэ үеийн бидэнд уух ус, идэх талх шиг
Элбэг байсаар байгаа зовлон гэдэг сүүдрийг
Нэвтэрхий толийн хуудаснаас холын удам минь
Нэн ч зүдэж байж олж ойлгох болтугай

Энэ миний үеийнхэн хэн маань ч ялгаагүй
Элс шороотой хөдөөрхүү нутагт
Жаргал дунд биш зовлон дунд
Жаалхан биеэрээ унаж тусан төрсийм
Унахдаа дуулж төрөөгүй ээ
Уйлж төрсийм
Өргөс ихтэй энэ хорвоог
Өөрөө ч мэдэлгүй зовлонд тооцном тэр
Ой мод шиг зовлон дундаас
Гээсэн сүх шиг жаргалыг
Олох гэж яваад нэгэн насаа бардгийм
Олон зууны олон олон үеийнхэн
Олсноосоо олоогүй нь ихээ
Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд
Энэ их зовлон чухам хаанаас ундарнам бэ?
Элж улирдаг их түүхийн турш
Элдэв зовлон барагддаггүй юм уу?

Үгүй ээ!, Барагдах нь байтугай багссангүй
Үндсий нь хүн өөрөө тарьж
Үр жимс мэт зовлонгоо ургуулж үржүүлж
Бие биендээ тараасаар байнам
Өвөг дээдэс болсон сармагчин ажаагаа
Өвчиж төрсөн хүн гэдэг амьтан
Өөртөө дандаа дайсан болж
Өег жаргалын оронд
Өвчин зовлон санаачилна
Үстэй чихэвчтэй малгай заохиосон мөртлөө
Үдэш өглөөний жаварт гоёж явж чихээ хөлдөөнө
Ган халуун зун нэрэлхэж гангалж
Бариу гутал өмсөөл хөлөө сүйтгэнэ
Хортойг нь мэдсээр байж архи дарсанд
Хорхойтсон баавгай шиг шунан согтоод
Хотуут өнжүүд огиж бөөлжөөд
Хоосон хохийн шартхын зовлон эдлэнэ
Унд хоол байсаар байтал тамхины утаа залиглаж
Бохь зажилж
Авсанд ортлоо зэрэмдэг болоод
Ам чөлөөгүй зовлон тоочино
Хүсч өөрий нь тоох нь байтугай
Хүн байна ч гэж хараагүй
Хар элгийн хүнд шохоорхон
Хайртай боллоо гэж давхиад
Эвийг нь ололгүй сээтэгнэж
Эгдүүг нь хүргэж орхиод
Эцэст нь өөрийгөө тоосонгүй ээ гэж
Элдвээр харааж зүхэж үлддэг
Тэрүүнийгээ өсгөн өсгөн
Тэнгэрт тулсан зовлон тоочдог
Тоочсон зовлондоо өөрөө итгэж
Толгой мэдрэлийн солио тусдаг
Элдэв хуулийг өөрөө батлаж
Эцэст тэрнийгээ өөрөө зөрчиж
Эрүүгийн хэрэгтний сандалд сууж
Элгэн саднаараа зовлон болдог

Хэтэрхий бөх шорон барьчихаад
Хэрэг тарьж өөрөө орчихоод
Хэл мэдэхгүй адгуус гэмээр
Хэв хэрэггүй орилож цамнадаг
Өөрсөндөө эцэст амар заяа үзүүлэхгүй
Өөдгүй хэнхэг хүнд их эрх эдлүүлээд
Хариуд нь тэрэндээ үе удмаараа харгислуулаж
Гашуун зовлон эдлэнэ
Төрсөн үрээ үг сүггүй эрхлүүлж
Төрхгүй мунхаг болгож өсгөөд
Хөлд нь сүүлд нь өөрсдөө үрэгдэж
Хөрөнгө хогшил нэр төрөө баллуулдаг
Хүмүүс минь дээ!
Хүсэл чинэ их ухаан чинь урт ч гэлээ
Хүлээх тэвчээр чинь даанч богиноос болж
Хүүхэд мэт сониучхан аашиндаа хөтлөгдөн
Эртнээс эдүгээг хүртэл та нар
Эрэг сондуул мэт нуран нурсаар иржээ.
Эзэгнэн захирч чадаагүй өөрөөсөө болоод
Энэ мэтчилэн зовсоор та нар байх юмуу


Сосорбарам ахын уншсанаар мр3 оруулалаа. татах

Бүтээгдэхүүний Е тэмдэг юу өгүүлэх вэ!


Хэрвээ таны худалдан авах гэж буй хүнсний бүтээгдэхүүнд “Е” 102 тэмдэгт байвал бүү ав гэж зөвлөе. Ийм кодтой бүтээгдэхүүн хэдий сайхан амттай ч эрүүл мэндэд хортой болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгуллага тогтоожээ. ОХУ, АНУ-д ийм кодтой бүтээгдэхүүнийг худалдахыг хатуу хориглодог аж. “Е” тэмдэгт нь дотроо 6 төрөл байдаг. Хүнсний бүтээгдэхүүнд химийн бодис их хэмжээгээр хэрэглэх болсноос хүний биед аажмаар хортой нөлөө үзүүлдэг тул ийнхүү ангилсан гэнэ.
Эрүүл мэндэд хоргүй
“Е” 100, 101, 103, 104, 105, 111, 121, 126, 161, 162, 200, 201, 261, 262, 290, 301, 308, 309, 332, 333, 400-406, 420, 421, 130, 132, 163, 170, 202, 203, 263, 270, 303, 304, 322, 325, 334, 335, 408, 410, 422, 440, 140, 152, 160, 174, 180, 181, 237, 238, 260, 280, 281, 282, 305, 306, 307, 326, 327, 331, 336, 337, 382, 411, 413, 414, 471-475, 480
Сэжиг бүхий орц
“Е” 125, 141, 150, 153, 171, 172, 175, 240, 241, 477
Эрүүл мэндэд хортой нь нотлогдсон орц
“Е” 102, 110, 120, 122, 123 /АНУ болон ОХУ-д хориглосон/
Эд эрхтэнийг гэмтээгч орц
Хоол боловсруулах эрхтэнийг хамгийн ихээр гэмтээдэг болох нь судалгааны явцад баталгаажсан бүтээгдэхүүнд “Е” 338, 339, 340, 341, 450, 451, 453, 455, 466, 407 гэсэн тэмдэгт ордог. Ийм тэмдэгт гол төлөв мөхөөлдсөнд байх магадлалтай тул хүүхдээ эрхлүүлж мөхөөлдөс авах гэж байгаа бол тэмдэгтийг нь сайтар нягтал. Харин нарийн, бүдүүн гэдэс гэмтээгч нь “Е” 220, 221, 222, 223, 224 гэсэн тэмдэгттэй бүтээгдэхүүнүүд байдаг.
Арьсны өвчлөл үүсгэгч нь

“Е” 230, 231, 232, 233 гэсэн кодтой бүтээгдэхүүнүүд• Судасны өвчлөл үүсгэгч“Е” 250, 251, 252 кодтой утсан маханд• Холестерол үүсгэгч нь“Е” 320, 321 кодтой бүтээгдэхүүнд• Мэдрэлд нөлөөлөгч нь“Е” 311, 312 гэсэн кодтой бүтээгдэхүүнд агуулагддаг байна.
Хавдар үүсгэгч
Та лаазалсан мах авахдаа чанарын тэмдэгт дээр “Е” 330 тоо байвал бүү ав. Элэг, ходоодны хорт хавдрыг үүсгэх аюултай бодис нуугдаж байгааг анхааруулъя. Мөн бяслагт ч энэ бодис агуулагддаг. Заримдаа энэ бодис “SCHWEPPES” нэртэй ундаанд шингэн хэлбэрээр ч орсон байдаг аж.
Хамгийн хүчтэй орц
Янз бүрийн хэлбэртэй резинэн чихэрт хүүхдүүд байтугай томчууд ч нүдээ ухаад өгөхөөс буцдаггүй. Гэтэл нүд хужирласан эдгээр элдэв хэлбэртэй амттангуудад хавдар үүсгэх бодис хамгийн их хэмжээгээр агуулагддаг байна. Тухайлбал Mamba, Treets, Smarties, Haribo, Schokolinzen Zotoo зэрэг бүтээгдэхүүнийг сайтар шалга. Бас Iglo нэртэй загасны махан бэлэн хоолонд ч орсон байдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна.

Wednesday, April 22, 2009

nod32 keys 04-22

NOD32 вируснээс хамгаалах программын 4 сарн 22-ны түлхүүрүүд. Зөвшөөрөл нь дууссан хүн байвал аваарай.
Username: EAV-14422576
Password: wcrdubxnvm
Username: EAV-13444524
Password: kw46k5hem5
Username: EAV-13765760
Password: 438rbch7hx
Username: EAV-14241646
Password: 5rbt4cfedm
Username: EAV-13042990
Password: d3t8djmpx3
Username: EAV-13272392
Password: r73kupt675

Beyonce - Remixed (2009) 107 MB


Залуусын сонсох дуртай дуучдын нэг бол Beyonce билээ. Дуучин маань сүүлд дуунуудаараа ремикс гаргасан байна. Дажгүй юм шиг байна.
татах:

Monday, April 20, 2009

Playboy 2009.04 USA


Playboy сэтгүүлийн АНУ-ын энэ сарын дугаар.
татах:

Super Trance 09


Транс хөгжимийн хэмнэл хаяа сонсох, бүжиглэх ч бас сайхан шүү.

Arash feat. Helena - Pure_Love


Сүүлийн үед хит болоо байгаа Arash Helena хоёрын хамтарч дуулсан Жинхэнэ хайр дууны клип.

татах:

Saturday, April 18, 2009

Learn English Online


Одоогийн бидний амьдарч байгаа нийгэмд англи хэлгүй бол хол явахад хэцүү болжээ. Хаана очоод ажилд бүртүүлэхэд ямар нэгэн хэлний мэдлэгтэй юу, англи хэлтэй юу гэж асуудаг болж. Бас дээр нь ядаж байхад манайхан хаяг лого зэрэгээ англи хэл дээр их хийдэг болжээ. Нөгөө дэлхийн хүн ам ганцлагдаж байна гэдэг нь энэ ч юм уу. Ямар ч гэсэн англи хэлний хичээлийг анхан шатнаас нь интэрнетын орчинд сурахаар нэг хаяг байна. Би өөрөө англи хэлэндээ муу болоод тэр үү дажгүй л сайт шиг санагдлаа. http://www.learn-english-online.org/

µTorrent 1.8.2 Build 15123 Stable


Сүүлд гарсан программууд ихэвчлэн шууд татахаар олдох нь ховор Торрент файл хэлбэрээр интэрнетэд байх нь их байдаг. Тэгвэл тэр торрент файлыг татах программууд дотороос энэ нь арай дажгүй юм шиг санагдсан. Энэ программ eMule тэй ажиллах зарчимын хувьд төстэй.

Friday, April 17, 2009

USA Top 100 Pop Singles(2009)


2009 оны АНУ-ын топ зуун поп дуу.

татах letitbit

дээр орууллал. free дээр нь дараад доорх үсгийг дурайлгаж бичээд хэдэн хором хүлээгээд татна биз

Scorpion: Disfigured (Eng full rip) 1.4 Gb


Scorpion: Disfigured 2009 онд гарсан шинэ тоглоом. График дүрслэл сайтайн дээр компьютерын үзүүлэлт тийм ч их өндрийг шаардахгүй.

Доод үзүүлэлт* .Os: Windows Xp or Vista* .

Processor: Intel Pentium IV 2GHz* .

Memоrу RAM: 1.5 GB (2 GB vista)* .

Video: 128 MB (ATI Radeon X1600 or Nvidia GeForce 6600GT)* .

HD: 4 GB

сонирхол бөгөөд хүсэл байвал eMule дээрээс татахаар оруулалаа.


тоглоом татах явцад тоглоомны нэрны урд хятад нэр тавьсан байгааг харагдаж байгаа байх. Хятад хэрэглэчидээс татах нь хурдан бас найдвартай байдаг. Зарим файлууд адил нэртэй боловч шал өөр юм байдаг kkkkk....

Таргалалт аа гэж…


20-21 зууныг хүртэлх хүн төрөлхтний түүхийг өлсгөлөнгийн түүх гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Дайн дажин, байгалийн гамшгийн дараа тэр үеийн хүмүүсийн зайлшгүй тулгардаг байсан нэг зүйл нь өлсгөлөн. Иймээс хүний бие олон зуун мянган жилийн хөгжлийн явцад хэзээ ч ирж болзошгүй өлсгөлөн ирэх үед ашиглахын тулд илүүдэл илчлэгийг өөхөн давхарга болгон хадгалж, нөөцөлдөг болжээ.

Магадгүй ийм ч болохоор бид гүзээ сууж, таргалахыг буяны тарга буюу элдэв янзын юм болвол амьд үлдэх буян гэж нэрлэдэг болсон биз. Гэвч тэр цаг нэгэнт өнгөрч өнөөдөр таргалалт, илүүдэл жинд хандах хандлага үндсээрээ өөрчлөгдөв.

Орчин үед таргалалтыг нь буян биш харин зүрхний шигдээс, даралт ихсэх, чихрийн шижин зэрэг үхэлд хүргэх аюултай олон өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлсэн нэгэн төрлийн эмгэг гэж үзэх болсон.

Таргалалт гэдэг нь биеийн жин илүүдэхэд хүргэдэг өөхний хуримтлал юм. Хүний биед шаардлагатай үед ашиглах өөхний нөөц буюу депо гэж байдаг. Таргалах үед эдгээр депод хэт их хэмжээний өөх хуримтлагддаг. Таргалалтын онцлогоос хамаараад эрэгтэй ба эмэгтэй таргалалт гэж ялгадаг. Эрэгтэй таргалалтын үед илүүдэл өөх нь ихэвчлэн гэдэс болон түүнээс дээш хэсэгт хуримтлагддаг бол эмэгтэй таргалалтын үед гуя, өгзөгний орчим хуримтлагддаг.
Шалтгаан

Таргалах гол шалтгаан нь хэт их идэх, хөдөлгөөн багатай амьдралын хэвшил юм. Хүн хоол хүнсээрээ өдөр тутмын амьдралд нь шаардлагатай энерги буюу илчлэг авч байдаг. Жишээлэхэд, жирэмсэн эмэгтэйчүүд өдөрт 3200 килокалори, хөхүүл эхчүүд 3500, эрэгтэйчүүд 3300, эмэгтэйчүүд 2800 килолари илчлэг авах хэрэгтэй байдаг бол биеийн хүчний хүнд ажил хийдэг хүмүүс өдөртөө 4500 түүнээс дээш илчлэг авч байх ёстой ажээ./1 литр усыг цельсийн 1 хэмээр халаахад шаардлагатай энергийг нэг калори гэнэ/

Харин хүн шаардлагатайгаасаа илүү хэмжээний илчлэг авч эхлэхэд тэрхүү илүүдэл нь өөхөн давхарга болох хуримтлагддаг.

Гэхдээ хоёрдогч таргалалт гэсэн ойлголт бас байдаг байна. Энд илүүдэл илчлэг ямар ч хамааралгүй бөгөөд дааврын өөрчлөлттэй холбоотой. Жишээлэхэд, преднизолон,дексаметазон зэрэг дааврыг гаралтай эмийг хэрэглэх үед таргалах явдал ажиглагддаг.

Эмч нар таргалалтыг хянах зорилгоор БЖИ / биеийн жингийн индекс/ зохиожээ.Биеийн жингийн индекс буюу Кетлегийн индексийг /ИК/ дараахь томъёогоор тодорхойлж болно, : ИК = жин (кг) / өндөр (м ) квадрат зэрэг. Жишээ нь: 80кг жинтэй, 1.65 м өндөртэй бол өндөрийн хэмжээг квадрат зэрэгт оруулахаар2.7225 болно. Жингээ энэ гарсан тоондоо хуваагаад 29.38 гарна. 25-29 хүртэл индекс нь илүү жинтэйг илтгэх бол 30-ас дээш байвал таргалалж байгааг харуулна.

Биеийн жингээс хамаарч таргалалтыг дотор нь хэд хэд хувааж үздэг, үүнд:

1 дүгээр шатны таргалалт. Биеийн жин нь байвал зохих хэмжээнээсээ 29% дээгүүр байх
2 дугаар шатны таргалалт. Жингийн илүүдэл нь байвал зохих хэмжээнээсээ 30-49% илүү байх.
3 дугаар шатны таргалалт. Жингийн илүүдэл нь байвал зохих хэмжээнээс 50-99% илүү байх.
4 дүгээр шатны таргалалт. Жингийн илүүдэл нь байвал зохих хэмжээнээс 100% ба түүнээс дээш хувиар илүү байх.

Таргалалтын асуудлаар хоёр төрлийн мэргэжлийн эмч нар ажилладаг.

Тэд л илүүдэл жингийн шалтгаан нь дааврын өөрчлөлт үү, эсвэл буруу хооллолт уу гэдгийн тогтоох ёстой. Өдрийн хоолны дэглэм -мийг тодруулан дааврын үйл ажиллагааг дүгнэх зорилгоор нэмэлт шинжилгээ бичдэг. Эхний ээлжинд бамбайн булчирхайн /тироксин, трийодтиронины / болон гиповизын /тиреотропон даавар/ дааврын түвшинг тогтоож цусан дахь чихрийн хэмжээг тодорхойлдог. Шаардлагатай гэж үзвэл , таргалалт хэрхэн нөлөөлснийг тодорхойлохын тулд, бүх эрхтэн, системийн шинжилгээ хийнэ.
Эмчилгээ


Таргалалтыг эмчлэх аргуудыг гурван үндсэн хэсэгт хуваадаг.
Эмийн бус арга. Илчлэг багатай хоол ба биеийн хүчний ачаалалыг нэмэх.
Эмийн арга. Хоолны дуршилыг дарж, илчлэг ихтэй бодисын шингээлтийг бууруулдаг эм, бэлдмэл хэрэглэх. Мөн дааврын фоныг хэвийн болгох эмүүд байна.
Мэс заслын аргууд:


Липосакци. Арьсан доорх илүүдэл өөх -ийг соруулж авах.
Нарийн гэдэсний хэсгээс хасах мэс засал
Ходоодны цагираг. Ходоодны хэмжээг багасгаж дүүрэх буюу цадах хугацааг хурдлуулдаг.
Абдоминопластика. Унжсан буюу томорсон гэдсийг арилгах.

Thursday, April 16, 2009

Инээмсгэлэл


Энэ нь үнэ төлбөргүй атлаа ихийг бүтээдэг. Тэр авч байгааг нь баяжуулдаг хирнээ өгч байгааг нь үгүйрэлдэггүй. Тэрээр хурамхан зуур болоод өнгөрөх боловч заримдаа насан туршдаа мартагддаггүй. Тэрээр орон гэрт аз жаргал авчирч, ажил хэрэгт тус дөхөм болж, үерхэл нөхөрлөлийг бэхжүүлж байдаг.Тэрээр ядрахад амралт, гунихад гэрэл гэгээ, зовоход эм. Тэрээр худалдахгүй, тэрээр зээлдэхгүй, тэрээр хулгайлагдахгүй. Учир нь үүнийг өгөөмөр сэтгэлээсээ өгөхөд л сайхан. Инээмсэглэл гэдэг ийм л хэрэгтэй зүйл байтал манайхан бүгд л ихэмсэг занг ярвайлтаар илэрхийлэх гээд нүүрэндээ бөөн зовлон аваачаад тохчихдог нь сонин юмшүү. Өглөө болгонийг инээмсэглэлээр угтаад үз, өөрийгөө хүчлээд ч хамаагүй энэ бүхний чин төлөө сэтгэл тань ч уужирах болно. Та гудамжинд гарахдаа толгойгоо дээш өргөөдцээж дүүрэн амьсгалаад үз. найз нөхөр ажил алба , аливаа нэг хаалгаар орохдоо нүүрэндээ игээмсэглэл зүүгээд ороорой. Зүгээр ч нэг хиймэл инээмсэглэл биш та чадвал чин сэтгэлээсээ инээхийг оролдоод үзээрээ. Үүний чин төлөө хүн болгон танируу инээмсэглэхийг мэдрэх болно. Толгойгоо өргөж эрүгээ эгцэлж сэргэлэн цовоо байхыг хичээцгээ.

nternet Download Manager v5.16.3 Final + KeyGen

Интернетээс файл татахдаа дажгүй хурдан татдаг программ юм шүү.
татах

Internet Explorer 8.0 final


Интернетээр аялагч та бидний хамгийн сайн мэддэг программ бол яахийн арга үгүй Internet Explorer билээ. Сүүлийн хувьлбарыг шууд татахаар оруулалаа.

татах: WinXp x32 eng 16.1 MB

Redemption [Eng DVDRip]


Redemption: A Mile from Hell (2009) саяхан гарсан адал явдалтай кино. юу гардаг тухай бичих илүүц биз. хүсэл байвал emule суулгаад татаж авж үзээрэй.


add eMule


Never Surrender [Eng DVDRip]

Never Surrender 2009 онд гарсан кино. eMule дээр татахаар оруулалаа.
add eMule

Laid to Rest [Eng DVDRip]


Laid to Rest 2009 онд гарсан аймшгийн кино. татах хаягийг бас eMule дээр оруулалаа.

Big Bag of $ [Eng DVDRip] 2009



Big Bag of $ [Eng DVDRip]
2009 онд шинээр гарсан кино. Татах хаягийг eMule дээр оруулалаа. eMule суулгаагүй хүн байвал программ хангамж сэдэвээс татаж авна биз.

eMule v0.49c


eMule v0.49c программ нь интернетын орчинд хэрэглэгчид хоорондоо программ, дуу, кино, ном, файл зэрэг бүхий л зүйлийг download and upload хийдэг программ юм. Гэхдээ хүссэн юм татахад нийлээн дэвчээртэй хүний л хэрэглэдэг программ да. Хэрэв интернет чинь хурдан бол тийм их удахгүй. Би хайсан зүйлээ эмүүлээр хайхад 70% нь олддог.
Сүүлд гарсан тоглоом, кино зэргийг би кино тоглоом сэдэвүүддээ eMule линкээр ихэвчлэн тавих болно оо.

Microsoft Office 2007 Service Pack 1

Microsoft Office 2007 Service Pack 1 шууд татахаар хувьлбар genuine нэхвэл эндээс тат.

Windows Genuine Advantage Validation v1.9.9.1 CRACKED v2


ХР, 2000 үйлдлийн системууд маань интернетээс update хийхлээрээ Genuine Advantage хийнэ үү гээд мөнгө нэхсэн ядаргаатай юм болдог. Үүнийг арилгагч программыг тат

WinRAR 3.80 Final full

rar, zip, 7zip гэх мэт өргөтгөлтэй архивын файл унших, үүсгэх зэрэгт ашглана.
татах

K-Lite Codec Pack 4.7.5 Full

Зарим видео өргөтгөлтэй файлыг mediaplayer маань уншиж танидаггүй шүү дэ. Энэ программ жаахан ч гэсэн тус болно.

татах

Yahoo! Messenger 9.0.0.2152

Yahoo! Messenger 9.0.0.2152

ESET NOD 32 antivirus and smartsecurity 4.0.417

Вирусны эсрэг дажгүй программуудын нэг
татах: Antivirus + Smartsecurity
нэр нууц үг:
Username: EAV-12769190
Password: s2p8dhu236
Username: EAV-13837578
Password: h46tnthuwk
Username: EAV-13839944
Password: v6jmav7rpu
Username: EAV-13808881
Password: 6a72cj2nd8
Username: EAV-13850048
Password: 8t6wceud5b
Username: EAV-14657410
Password: 8c4wb2beu8

Realplayer

Интэрнетээр аялах явцад зарим нэг бичлэгүүд Realplayer өргөтгэлтэй байдаг билээ.

Adobe reader 9.0


PDF өргөтгөлтэй файл уншигч for WIN XP